8o
Улаанбаатар хот
mobile menu

Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв

2019-06-14 15:03:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан дахин нэг иргэний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн талаар шинэ баримт дэлгэв. Тодруулбал С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэн иргэн Ч.Ганхуяг гэгчийг Төв аймгийн хорих ангид бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ. А.Ганхуяг нь Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай эгч дүүсийн хүүхдүүд төдийгүй нэгийнх нь мэдүүлгээр нөгөөдүүлийг нь хэлмэгдүүлсэн ноцтой асуудал 21-р зууны Монгол улсад гарлаа гэдгийг С.Зоригийн хэргийн Түр хорооны гишүүд онцлов. Мөн энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг ялласан төдийгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хүчээр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж тамалсан хэрэгт Ц.Амгаланбаатар гар бие оролцсон. Одоо тэрээр бүх мэдүүлгээсээ буцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдээгүйг мэдэхгүй, би худлаа ярьсан юм хэмээн төрийн гурван өндөрлөгт захиагаар хүргүүллээ. Ингэж зохиомол хэрэг үүсгэж олон хүнийг эрүүдэн шүүж тамалсан явдал хүний эрхийг дээдлэдэг Монгол улсад байж болохгүй гэв. 

С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэж найман сар Төв аймгийн хориход хоригдсон А.Ганхуяг хэлэхдээ “найман сар хорихдоо 4 сарын турш өмгөөлөгчтэй, 6 сар аргэрийнхэнтэй маань уулзуулаагүй, бүтэн 7 сарын туршнэг ч удаа агаар, салхинд гаргаагүй, агааржуулалтгүй, өмхий үнэртэй өрөөнд хорьсон. Орчин бохир учир 2 хамар битүүрээд өдөржин амаараа амьсгал авдаг тэр нь маш хэцүү байсан. Өвлийн улиралд халаалтгүй, хүйтэн байранд хоригдсоноос бөөр муудсан, гэрэл ньмаш хурц бөгөөд өдөр, шөнөгүй асаалттай, нэг ч удааунтраагаагүйгээс нүдний хараа муудсан. Өвлийн улирал байсан учир маш их даардаг байсан.Хоригдсоны маргааш эхнэр  маань дулаан хувцас авчирсан юм билээ өгөөгүй. Хоригдлууд ном уншихэрхтэй гэдэг ч 240 хоногоос 230 хоногт нь ѳдѳр бүрунших ном, бичих цаас, харандаа нэхэж байхадѳгѳѳгүй. Монгол улс бол ардчилсан улс би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учир эндээс гарах ёстой гэж бодож байсан ч тэд цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байлаа. Гэхдээ хорих ангийн 4 ортойѳрѳѳг би зочид буудал хэмээн тѳсѳѳлдѳг байсан. Цагаар хооллодог, гагцхүү түлхүүр л байхгүй. Тэр цоожцагийн дараа, магадгүй сарын дараа нээгдэх байххэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулдаг байсан.” гэв. 

Хэрэг нь хэдийгээр хэрэгсэхгүй болсон ч А.Ганхуягийг бүтэн найман сарын турш ганцааранг нь тусгаарлан хорьж, хүчээр хэрэгт холбогдуулхаар тагнуулынхан эрүүдэн шүүж байсан нь багадаад өнөөдрийг хүртэл хилийн хоригтой байлгаж, бизнесийн боломжуудыг нь хүртэл хааж амьд үхдэл болгосон, хоёр ч удаа амь насыг нь хохироох оролдлого хийсэнгэдгийг түр хорооныхон монголын ард түмэнд илчлэхийг хүсчээ. Учир нь монголын прокурор, тагнуулынхан УИХ-ын гишүүдэд А.Ганхуягийн талаар хэлэхдээ С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн гол зохион байгуулагч төдийгүй захиалагч нартай уулзсан мэтэmэр тэс өөр мэдээлэл өгдөг байжээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ С.Зоригийг огт танихгүй холбоо сүлбээ ч байхгүй жирийн нэгэн гэмгүй иргэний амьдралыг сүйрүүлж хэрэгт холбогдуулан хүчээр зохиомол хэргийн золиос болгох гэж байсан байна, УИХ-ыг ч хуурч байж гэлээ.Монголын тагнуулын байгууллага Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хоёр хүний тушаал заавраар хөдөлж жирийн иргэдээ хэлмэгдүүлэн эрхийг нь зөрчиж эрүүдэн шүүж болохгүй, хууль зөрчиж болохгүй бид үүний эсрэг тууштай тэмцэж энэ завхралыг удахгүй эцэс болгоно хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр Түр хорооны гишүүд мэдэгдсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Нотлох баримтийг хуурамчаар бүрдүүлсэн хуурамч баримтаар ялалсан гэдэг нь одоо ил болоод байна Хуурамч баримт бүрдүүлхэд гол үүрэг гүүцэтгэсэн Ялтан нь одоо хэргээ хүлээж байна
2019/06/20 103.10.23.101
Zochin
Hurts,elbegdorj 2ig arga hemjee avaach, Enhbayrig yaaj barij blaa,ter ye shig bari.
2019/06/17 66.181.161.30
зочин
энэ хэрэгт нотлох баримт зөндөө байгаа болоод л шүүхээр ял оноосон байлгүй дээ монголд одоохондоо ямар ч баримтгүйгээр хүнд ял тулгана гэж байхгүй батзандан гэмт хэрэг хийчихээд ялгүй л гарсан 7/1
2019/06/17 202.179.26.172
Иргэн
Еөөкөө маань хурцад бөлдөгдүүлчихсэн шүү дээ. Ямар сайндаа л элчин сайдаар томилж байх вэ.
2019/06/14 83.175.70.55
Bold odoo batzandang dagaj namirah gj
Eruuden shuult chimgee sodndarjaa gd soliorood bh yum ene neg 2 yum, hereg ilruuleh gd bgain bol hergee mordooch gants 1 yum olj sonsvuu ugui yu hudlaa sensaatslaad sur badruulahiin
2019/06/14 66.181.190.51
харамсаж байна
ЭНЭ ХУРЦ гэгч эрүүдэн шүүхээр гаршсан нөхөр юм бол ТЭР генерал цолыг нь хураах ёстой. ЯАГААД ерөнхийлөгч цолыг нь хураахгүзй байна вэ? ӨӨДӨӨС нь цааш нь ярих уу? гэж дарамтлаад байгаа юм уу?
2019/06/14 64.119.21.156