8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ: "Органик", "байгалийн гаралтай" зэрэг мэдээллийг шошгондоо нийтэлж иргэдийг төөрөгдүүлж байна

2019-06-17 15:27:00

Улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийжээ. Ингэхдээ ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтарсан байна.

Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9,300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүлжээ.

“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан юм.

Органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”,  “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байгаа тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.

“Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
  • “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
  • “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
  • “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
  • “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
  • “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
  • “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил

“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
  • Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
  • Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
  • Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
  • Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
  • Юу-би-бренд ХХК-ийн бантан,
  • Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
  • Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
  • Давс, цайны хужир

“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд,  Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
  • “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь 
  • Моносын ЭКО цай,
  • “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
  • Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
  • “Мандах сутай  трейд” ХХК-ийн  гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
  • “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
  • Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн  “Нэрс” нэрийн жүүс ундаа
  • “Улиастай нэрийн” дарс
  • “Bagro” ХХК-ийн зөгийн бал

Түүнчлэн аяны хүрээнд хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл