8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын Хойд Дакота мужид 16 прокурор туршлага судална

2019-06-15 11:16:10

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, АНУ-ын “Нээлттэй дэлхий” Манлайллын төв хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 20-ноос 29-нд АНУ-д мэргэжлийн хөтөлбөрт хамрагдахаар Аймаг, Нийслэл, Дүүргийн Прокурорын газруудын 15 прокурор материалаа ирүүлсэн.

Үүнээс Улсын Ерөнхий Прокурорын Газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа, Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Гантулга, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал нар шалгарсан байна.

Дээрх прокурорууд нь АНУ-ын Хойд Дакота мужийн шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тус улсын эрх зүйн тогтолцооны талаар сургалтанд хамрагдаж, туршлага судалж ажиллах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
yu ch surahgui, muruitssan ch bolno
2019/06/16 119.90.82.94