8o
Улаанбаатар хот
mobile menu

ТЦА: Орон нутагт ноцтой зам тээврийн осол гарч, таван хүн амиа алджээ

2019-06-15 13:00:00

Энэ долоо хоногт /2019.05.10-2019.05.14-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1032 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 699 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгав. 

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүн амь нас хохирсон,  орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 5 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон 13 тохиолдлын, 9 нь жолооч, 4 нь явган зорчигч хэлбэрээр оролцсон байна. 

Энэ 7 хоногт хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн 15 дуудлагын 10 нь 0-10-н насны хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчийн буруутай үйлдэл буюу хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэсний улмаас 3 хүүхэд, унадаг дугуйтай 2 хүүхэд  хөдөлгөөнд оролцож эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.  

Явганаар хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 5 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 7 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.06.11-ний өдрийн 21:31 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сум” Нарстай” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 8 км/  асфалтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн 59 настай, эрэгтэй, О-г мөргөж амь насыг хохироосон. 

2019.06.11-ний 15:10 цагийн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын “Баян-Нуур” гэх газар /аймгийн төвөөс хойш 20 км-т/ шороон замд Lexus-470 маркийн автомашины жолооч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн 52 настай, эрэгтэй П нас барсан.

2019.06.13-ны 08.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Оросын гарам” гэх газар /Сумын төвөөс урагш 5км-т/ шороон замд амины Hyundai Avante XD маркийн автомашин онхолдож, жолооч, 29 настай, эрэгтэй О нас барсан хэрэг

2019.06.13-ны 04.10 цагийн орчим Төв аймгийн Цээл сумын Хүүлээ хан 5-р багийн нутаг “Шийтэр” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 4км-т/ шороон замд амины Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 23настай, эрэгтэй Б нас барсан хэрэг.

ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЗОРЧИЖ БАЙХДАА ХАМГИЙН АЮУЛГҮЙ ГЭЖ БОДДОГ Ч ТЭДНИЙ БУРУУ ҮЙЛДЛЭЭС ХҮҮХДҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл