8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг зогсоожээ

2019-06-17 09:01:58

Их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж, эвдэрсэн тул Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 дугаартай Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоолоо. 

Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment