8o
Улаанбаатар хот
mobile menu

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар “Монгол Улсын Түүх” хичээлийн шалгалтаар эхэллээ

2019-06-17 11:08:33

2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар “Монгол Улсын Түүх” хичээлийн шалгалтаар эхэллээ.

Өмнөх жилүүдэд шалгуулагчдын шалгалтын материалыг хурааж, шалгалтын постод төвлөрүүлсний дараагаар дүн оноог нь 14 хоногийн дараа мэдээлдэг байсан бол энэ жил шалгалтын оноог шууд засалтын шилэн технологийг ашиглан нэг цагийн дотор шалгаж, дүн оноог мэдээлэх юм.

Шууд засалтад хэрэглэх засалтын төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлжээ. 2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 374 суралцагч Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл