8o
Улаанбаатар хот
mobile menu

Проkурор, ажилтнуудад сахилгын хариуцлага ногдууллаа

2019-06-17 14:24:07

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан нь мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй билээ.

Энэхүү үүргээ нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад анхааруулж, Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Дээрх чиглэлээр прокурорын байгууллага зохих шалгалтыг хийж хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн прокурор, ажилтнуудыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар ажлаас халах, мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлд шилжүүлэх зэрэг холбогдох арга хэмжээ авсан байна.

Цаашид хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, ажлын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нийт прокурор, ажилтнуудад Улсын Ерөнхий прокурор үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж явдаг хүн
зөв наад худал ч малнуудаас чин болж хохирсон иргэн олон бий шүү.мөнгө өгвөл ял өгдөггүй
2019/06/22 202.126.89.25
symaa
Zow shiidwer ba ajliin amjilt sain ajillaarai ygaasaa es zuin zorchiltei humuus olon bgaa naad gazart chini
2019/06/17 66.181.161.49
Иргэн
Бас ч овоодоо?!.. Асуудлаа дотоодоосоо эхлэж байна гэдэг сайн хэрэгшдээ?!
2019/06/17 122.201.26.206