8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Диплломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй

2019-06-18 08:43:11

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зариг.мн цаг үеийн асуудлуудаар тодруулга авчээ. Тэрээр АН-ынхны яамдуудын гадна хийж буй төлөвлөсөн жагсаалуудын талаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. 

Сайд нарт хариуцлага тооцох  уу? Сүүлийн үед яам болгоны л гадна шахуу жагсаалтай өдрүүд үргэлжилж хариуцлага нэхээд байна? 

Хариуцлагын хувьд бол яригдах ёстой. Гэхдээ тэр жагсаалууд ямар зорилгоор хэний даалгавраар хийгдэж байгааг олон нийт мэдэж байгаа ил  болсон асуудал. АН-ын аппарат тэр чигээрээ яамдуудын гадна жагсаж байгаа. Хамгийн гол нь шаардаж байгаа асуудлууд нь өөрөө АН-аасаа угшилтай төдийгүй маш олон яригдах асуудлууд байгаа юм билээ.  Жишээ  нь тэр Гадаад яамтай, дипломатуудтай холбоотой асуудалд анх тэр хүн хэзээ томилогдсон бэ гээд хөөхөөр АН-ынхны, Ц.Элбэгдоржийн өөрсдийнх нь хамааралтай хүмүүс гарч ирж байгаа. 1,2 сая еврогийн авлигалын асуудалыг хөөгөөд үзэхээр АН-н гишүүн, дэд сайд асан О.Эрдэнэбулганы л асуудал. Ер нь бол өөрсдийнх нь хийсэн энэ замбараагүй авлигалыг л цэгцлэх гэж явж байна шүү дээ. Энэ бүгд нь бутарч дэлбэрч гарч ирж байгаад миний хувьд баяртай байгаа.

Цаашдаа энэ их авлигалууд нь цэгцлэгдэх, эмх цэгцэндээ орох асуудал сөхөгдөж байна. Энэ дипломатуудын асуудал нь өөрөө Ц.Элбэгдорж гэж хүний л хийсэн ажил. Шүүхийг хүнд байдалд оруулсан асуудал нь Ц.Элбэгдорж МУИС-ийн хэдэн багш нарыг авлигал өгч аваачиж, хамтдаа нүүрсний наймаа руу орж асуудлыг ийм дээр нь хүргэсэн.

 

Одоо энэ авлигалын сүлжээ, гаж систем бий болгосоноо юунд нялзаах гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Гэхдээ энэ бол бурууг хаацайлж байгаа зүйл биш. Шат шатандаа хариуцлага тооцоод явах ёстой. АН-ынхны хувьд эдийн засгийг сэргээх, Эрдэнэтийн 49 хувийг шийдээч гэдэг лоозон барих эрхгүй. Тэгвэл Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар өөрсдөө шоронд орох ёстой шүү дээ. Шууд их хурлын гишүүнээсээ татгалзаад явах ёс зүйтэй байх хэрэгтэй. Миний бухимдаад байгаа зүйл ард түмнийг цагаан цаас гэж боддогоо болиоч. Цагаан дээр хараар бичигдсэн зүйлийг ямар ч нүүрний хувирал байхгүй зуун хувь нүүрээ эргүүлээд худлаа яриад байгаа энэ ах нарыг монголын төрөөс цэвэрлэх юмсан гэж бодож байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
м.энхболд ц.элбэгдоржийг баривчилж төрөөс төрсөн тэрбумтэн болсон үндэслэлгүй хөрөн гөжсөн хээл хахууль авлигалын замаар олсон хөрөнгийн хурааж эмнэлэг ясли цэцэрлэг барих хэрэгтэй бна
2019/06/24 139.5.216.92
зочин
Оюунэрдэнэ минь урагшаа л явна шүү наадуул чинь чамайг алахыг завдах байх мэдээтэй л байгаарай аймшгийн хүмүүс шүү тойрон хүрээлэгч нь их олон шүү гэмгүй царай гаргаж хажууд чинь очиж магадгүй шүү
2019/06/23 103.57.94.125
0000
Төрд маш гүн үүрэлсэн_ хулгайч нарын бүлэглэл тийм ч амархан мөхөхгүй Залуу минь ухарч болохгүй шүү залхамаар гомодмоор зүүль олон тохиолдно тэнгүүд хуцаж л байх бүү тоо
2019/06/20 103.10.23.101
иргэн
Зөв энгэж үнэн мөнийг ил гараж шалгаж тогтоох хэрэгтэй төр байгаа л юм бол Элбэгдорожийн томилгооны шүүхийг 100 хувь өөрчлөх хэрэгтэй Элбэгээг хэрэгт т атан шалгах ёстой
2019/06/20 103.10.23.101
Зочин
Хэний томилгооны хүмүүс вэ гэдгийг гаргаад л зарлачих. Маш тодорхой зарла. Харин тэдний асуудлыг хурдан шийдэх талаар л шуурхай ажиллах хэрэгтэй.
2019/06/18 66.181.191.209
ХаХаХа
Юмыг хийе гэсэн сэтгэл байвал болдог. Сэтгэлгуй иймэрхуу новшнууд буруутанг хайсан дур исгэдэг. Тэгэхээр энэ шехер рекламны л новш
2019/06/18 103.14.38.136
лхагва
орон гаран нохор уу заримдаа овоо юм шиг заримдаа орон гаран юм донгосоод унах юм
2019/06/18 64.119.18.194
иргэн
За боль чи өөрсдөөсөө юмыг зайлуулах арга олждээ .МАН-н муухай бүхнийг Ан үүрэх ёстой юу .
2019/06/18 66.181.161.88
иргэн
УИХ гишүүд нь луйварчид ихэнх нь, цөөнх нь энэ талаар дууграхгүй байхаар мөн хамсаатан гэсэн үг мөн дипломатууд бүгд хар тамхичид, одоо тэгээд удирдах, жишээ болохоор улсууд ийм байхаар яахав
2019/06/18 202.9.42.109
Зочин
Төрийг гүн хямралд оруулсан нөхдийг ард түмний нэр барьсан хулгайчдыг Монголын төрөөс нэн даруй цэвэрлэх естой, байх естой газарт нь явуулах ёстой, ард түмнээсэээ дэмжлэг авах хэрэгтэй
2019/06/18 202.179.31.90
Irgen
Zuv, Oyun-Erdene unen yum heljee.
2019/06/18 202.70.34.70