8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад өгөх талаар мэдээлэл хийнэ

2019-06-18 09:08:00

 

09:00 цагт Санхүүгийн зохицуулах хороо, Азийн сан хамтран  "Санхүүгийн салбарын комплаенс 2019" хэлэлцүүлэг зохион байгуулна. Holiday Inn Зочид буудалд болно. Хэвлэл мэдээлэлд нээлтэй, ирж сурвалжилж болно.

10:00-13:00 цагийн хооронд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь Эрдэнэс Монгол компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хийсэн үнэлгээний тайланг танилцуулах уулзалтыг Блю Скай зочид буудлын Кристал танхимд  хийх гэж байгаа тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

11:00 цагаас Хариуцлагагүй, ёс зүйгүй хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардсан жагсаал Төрийн ордны баруун хаалган дээр болно.

MN-Мэдээллийн төвд

11.00 Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-22-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

12.00 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад өгөх талаар жагсагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

 Үндэсний мэдээллийн тѳвд 2 хуралтай

11:30 цагаас
Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас
БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Д.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Zuv
2019/06/18 49.0.135.140