8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор "Буудлагын тэмцээн" болж өндөрлөлөө

2019-06-18 10:30:00

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 12 байгууллагын дунд “Буудлагын тэмцээн” болж өндөрлөлөө.

Тус тэмцээний “Мэргэн буудагч”-ийн төрөлд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахмад Д.Баасантулга, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир нар тэргүүн байр эзэллээ. Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшүүлэх зорилго бүхий энэхүү тэмцээн нь Төв аймгийн Баянчандмань суманд байрлах "Хил хамгаалах ерөнхий газар"-ын сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Iim tusgai salbariin xumuusiig medeegeer zarlaad bdaggui yumsan.
2019/06/21 119.40.103.3