Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн онд гарсан билээ . Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Налайх дүүргийн шүүхийн танхимд болох гэж байна. Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 10-15 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ. Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи-Мэлхий хад амралтын газар амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байсан.
Тус хэлтсийн ажилчид хэрэг шалгаж, мөрддөггүй бичиг хэргийн ажил хийдэгоффисийн ажилчид аж.