Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт банк дээрэмдсэн хэрэг дахин гарсан билээ. Тодруулбал, сансарт байрлалтай Төрийн банкинд хоёр этгээд халдаж дээрэм хийсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд газар дээр нь баригдсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Түүнчлэн тэдгээр залуус эхний мэдүүлгээ өгчээ. Хоёр этгээд "Баяр тэмдэглэж, найз охиндоо бэлэг авч өгөх гэсэн" гэж мэдүүлжээ.
Банк дээрэмдэхийг завдсан залуус баяр тэмдэглэж, найз охиндоо бэлэг авч өгөх гэсэн гэжээ
2016-03-09 10:03:00