Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан С.Төмөрийг өнөөдөр үүрээр Замын-Үүдээс баривчилсан байна. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа сэтгэл зүйчийн өрөөнөөс оргон зайлсан юм. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсанаар 06.00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан байна.
С.Төмөрийг хил гарах гэж байхад нь баривчиллаа
2019-06-21 09:33:57