25o
Улаанбаатар хот
mobile menu

Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа

2019-06-24 09:52:25

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор 9 дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Алба хаагчид 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 312