Туушин зочид буудалд
08:00 цагаас “Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад талбарын тархвар судлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” олон улсын хурал болно.
МҮХАҮТ-д
09:00 цагаас “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын хүнсчдийн онц чуулган болно.
Корпорейт Конвеншн төвд
09:00 цагаас "Эмэгтэйчүүд-Манлайлал" чуулган болно.
Холидэй Инн зочид буудалд
09:00 цагаас Элэгний B, C вирусын эсрэг “Бюлевиртид” эмийг танилцуулах семинар болно.
МУИС-ийн Номын санд
09:00 цагаас Дэлхийн оюутны спортын зуны “Наполи 2019” Универсиад наадамд оролцох Монгол Улсын багийг үдэн гаргах ёслол болно.
НЗДТГ-т
10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.
Ардчиллын өргөөнд
11:00 цагаас АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд
11:00 цагаас АТГ-ын сар бүрийн 25-ны ээлжит хэвлэлийн бага хурал болно.
Bluemoon галерейд
11:00 цагаас “Бүтээлч Ази” олон улсын хувцас загварын салбарынхны хамтарсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагаас хуульч, судлаач Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Пума зочид буудалд
12:00 цагаас Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.