-8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25 09:23:08

Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос дөрвөн минжийг байгальд тавилаа. Эдгээрийн гурав нь 3 настай, нэг нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төлүүд юм.Минж нь ус-хуурай газрын амьдралтай, бүлээрээ амьдардаг онцлогтой. Гүний усны нөөцийг бүрдүүлдэг амьтан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. 

Дэлхий дээр хойд Америкт тархсан Канад минж (Castor Canadensis), Евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг. Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно. 

Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсацыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Erø
TENEG nøxdvvd alchix biide ashgvi de ajliin amjilt
2019/06/25 64.119.21.96
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 18