8o
Улаанбаатар хот
mobile menu

“Драгон” төвийн үйл ажиллагааг зогсоов

2019-06-25 12:20:00

МХЕГ-аас СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.Шалгалтаар, "Драгон" төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль , Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл