-8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: Хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байхыг сэрэмжлүүлж байна

2019-06-25 17:00:15

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран зургаадугаар сарын 26-ны өдөр тохиох “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулна.

Гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгаарай

Мөн Монгол Улсын иргэдийг гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх юм.

Зорилтод бүлгийн иргэдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнуудтай хамтран хор хөнөөлийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулахын зэрэгцээ тухайн аймгуудын хилийн боомтод ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгуулна гэдгээ мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийн статистикийг харвал 2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна.

 

Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өсчээ.

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол боловсролын байдлаар нь үзвэл 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд,

  • Орхон аймагт 8,
  • Сэлэнгэ аймагт 1,
  • Булган аймагт 1,
  • Төв аймагт 1,
  • Дорнод аймагт 1,
  • Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zo
tsagdaanuud ni awaal orool garaal bdg gesen
2019/06/26 59.153.85.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 18