25o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадахгүй бол дараагийн найман жилд боломжгүй

2019-06-26 10:04:01

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо иргэд сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Эхний уулзалт Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль дээр болов.

Эхлээд УИХ-ынТамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлага болон оруулах гэж буй өөрчлөлтүүдийн гол үзэл санаа, зарчимыг тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Тэрбээр иргэдэд хандан “Иргэдийн саналыг ирэх долдугаар сарын эхний өдрүүдэд болох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ. Тиймээс та бүхний энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал маш чухал. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад дахин иргэдийн саналыг сонсох учир төсөлтэй сайтар танилцаж, саналаа хэлэхэд бэлтгэж байгаарай” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой учир нэмэлт, өөрчлөлттэй сайтар танилцаад, тэр үед нь саналаа өгөхийг хүслээ. Тэрбээр мөн, хэрвээ энэ удаад нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан 20 заалтыг батлахгүй бол дахиад найман жил өөрчлөлт оруулах тухай ярих боломжгүй, хуулиар хориотой гэдгийг онцолсон юм.

 

 

Иргэд УИХ-ын гиишүүдээс төслийн зүйл, заалттай холбогдуулан “Ерөнхийлөгчид улстөрийн намаас гадна нам бус хүмүүсийг нэрээ дэвшүүлэх боломжтой болгох, төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт мөн гэж заах, шүүгчийг бүх насаар нь  шахуу буюу 12 жилээр томилно гэсэн хугацааг багасгах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах” зэрэг саналыг гаргав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
anchin
kkkkk
2019/07/01 43.228.131.90
Гэнэ
Энэ тэнэг бөх үндсэн хууль ярих боломжгүй
2019/06/29 150.129.140.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 313