Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суудаг иргэн М энэ сарын 17-ны 22 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь энэ сарын 19-нд аймгийнхаа Онцгой байдлын газарт дуудлага өгсөн аж. Энэ дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын 11 албан хаагч Буянт голын дагуу эрэн хайх ажиллагааг явуулсан боловч иргэн М олоогүй байна. Өнөөдрийн байдлаар ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагаа зогсоосон аж.
Ховд аймгийн иргэн гэрээсээ гараад сураггүй болжээ
			2015-11-22 13:59:00
			
		
		
		
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

