8o
Улаанбаатар хот
mobile menu

Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар иргэдээс санал асуулга авч байна

2019-06-27 14:00:00

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм. Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНДдарж саналаа өгнө үү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энийгээ болио, дандаа хааж боохоо л мэдэх юм, ард иргэдээ хөрөнгө мөнгө унадаг машин тэргээр нь ялгахаа боль
2019/06/28 202.170.80.25
yambii evderhii,osol gargah nuhtsul ni bvrdsen ilt muuhai yumnuud zail
azaa
2019/06/27 59.153.112.124
Иргэн хүн
Сүхбаатарын талбайгаас Их дэлгүүр оръё гээд таксинд суутал - ЗАМАА ЗААГААРАЙ гэвэл яах уу? Хөдөөнөө малаа маллавал таарна зарим нь, энд ямбий юм унаж түгжрэл нэмж байхаар.
2019/06/27 103.11.194.254
Иргэн хүн
Зөв шүү. Татвараа, торгшуулиа төлдөггүй, үзлэгт яавч тэнцэхээргүй ямбий юмнууд 7 буудал, Баяхошуугаараа л эргэлд. Битгий төв рүү орж ирж гай болоод бай.
2019/06/27 103.11.194.254