8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ

2019-06-28 09:22:06

Blue Sky зочид буудалд

09:00 цагаас “Улаанбаатар эдийн засаг форум” эхэлнэ.

Туушин зочид буудалд

09:30 цагаас “Нууцлал ба олон нийтийн мэдэх эрх, төрийн ил тод нээлттэй байдал” зөвлөлдөх уулзалт болно.

ҮХЦ-ийн байранд

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт

10:00 цагаас НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын “Эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулах удирдамжийг танилцуулах уулзалт болно.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Тавантолгойд

11:00 цагаас “Хааны эрэлд-2019”  энхийг дэмжих олон улсын сургуулилалтын хаалт болно.

Маршалын гүүрний дэргэд

11:00 цагаас НОБГ-ын Аврах 105 дугаар анги, Цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд голын үерээс сэрэмжлүүлэх мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос “Торгоны зам-2019” олон улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн тѳвд

11:30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд

12:00 цагаас ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл өгнө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл