Интерполоор Монгол Улсын 11 иргэнийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл тэдгээр иргэд дээр дахин хоёр иргэн эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Булган Отгон овогт Элбэгжаргал 1991 онд төрсөн. Өдгөө 24 настай Элбэгжаргал нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа бол Улаанбаатар хотын уугуул 1976 онд төрсөн өдгөө 39 настай Балаасүрэн овогтой Нарантуяаг мөн Интерполоор хайж эхэлсэн байна.
Интерполоор дахин хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ
2016-03-09 14:06:00