8o
Улаанбаатар хот
mobile menu

"Чингис" хааны музейг байгуулахыг даалгалаа

2019-06-28 10:55:59

Засгийн газар яг одоо /2019.06.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис" хааны музей байгуулахыг даалгалаа.

Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт дээрх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг үүрэг болголоо.

Ийнхүү анх удаа "Чингис" хааны музейг байгуулах шийдвэрийг гаргалаа. Энэ мэтчлэн Засгийн газраас түүх соёлоо, өв уламжлалаа хойч үедээ болон жуулчдад зориулан бүтээн байгуулах ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Маш сайхан мэдээ байна Бид эзэн Чингисийн удам боловч архины шилэн дээр зургыг нь хэвлэж хог руу хаяхаас өөр юм хиисэнгүй Иимюм хиих цаг нь болсон
2019/07/02 202.179.31.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment