8o
Улаанбаатар хот
mobile menu

Хатгалын чиглэлд шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-06-28 14:30:00

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсоны улмаас зарим сайр, гол үерлэжээ. Аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл, Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхаарууллаа. Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ.

Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж байж аялах, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment