8o
Улаанбаатар хот
mobile menu

Гишүүд эзгүй байгаа шалтгаанаар чуулган хойшиллоо

2019-06-28 13:30:00

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг энэ сарын 18-ны өдөр хийж, 98 хувийн саналаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаж, иргэдэд хуулийн төслийн талаар танилцуулж эхэлсэн.

Өнөөдөр УИХ-ын чуулган үргэлжилж, УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдаж, Байнгын хороо хуралдах товтой байсан юм. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллаад ирж амжаагүй байгаатай холбогдуулан өнөөдрийн хуралдаануудын товыг хойшлуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хотгойд овогт Батболд
Хүлээсэн үүргээ умартаад тэнгэрээс ирсэн юм шиг байхаа болиоч?Улс орон чинь хөгжлөөрөө ухраад УБ- хот хогийн тантан боллоо?УИХ-гишүүд ээ?Мөнгө цаас боллоо?Ард түмэн ядуураад? ТА нар зузаараад?гахай,,
2019/06/30 203.91.115.44