8o
Улаанбаатар хот
mobile menu

Конгресст оролцох зочид угтах үйлчилгээнд сэтгэл хангалуун байна

2019-06-30 09:14:00

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Ази Номхон далайн бүсийн 4-р конгресс 07-р сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа зохиогдох гэж байна. Тус конгрессыг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулалтын бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Тус газар нь "Жайка" олон улсын байгууллагатай хамтран тавдугаар сарын 13-наас зургадугаар сарын 11-ны өдрүүдэд зочид буудлын ажилтнуудад болон сайн дурын ажилтнуудад зориулсан "Бэрхшээл ба боломж" сэдвийн дор хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, эерэг хандлага, Монгол орныг зорин ирэх олон улсын зочдод хэрхэн үйлчлэх, угтан авах, харилцаа, хандлагын сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

 Ази Номхон далайн бүсийн конгресст оролцох зочид энэ сарын 28-аас эхлэн Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Тэднийг ХБХХЕГ-ын албан хаагчид болон тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнуууд угтан авч, зочид бүрийг сонгосон зочид буудалд нь түргэн шуурхай хүргэж, үйлчилж байна.

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан зочид төлөөлөгчид конгрессыг зохион байгуулж буй Монгол улсын нүүр царайг харуулсан угтан авах үйлчилгээ ая тухтай байршуулж буй хүргэлтийн үйлчилгээнд маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа өөрсдийн талархсан сэтгэлээр дахин дахин илэрхийлж байна. Хүндэт Зочдыг угтан авах сайн дурын ажилтнууд болон ХБХХЕГ-ын мэргэжилтнүүд, сэргээн засах төвийн эмч, сувилагч нар 3 ээлжээр 24 цагийн турш "Чингис хаан" олон улсын нисэх буудалд идэвхитэй ажиллаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment