8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монголын ЭЗ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна"

2019-07-01 09:57:00

Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Энэ талаар ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб "Эдийн засгийн өсөлтийг хэдий хугацаанд авч явах вэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд бүрдүүлэгч хүчин зүйлийг хадгалах хэрэгтэй. Төсвийн бодлого зөөлөн, гадаадаас их хэмжээний зээл авсан бол урт хугацаанд тогтвортой хадгалах боломж байхгүй. Монгол Улсад өндөр бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх боломж байгаа. Энэ нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого оновчтой байснаас эдийн засаг сайжирсан.Монголын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Эрдэс баялгийн түүхий эдийн гадаад эрэлт өндөр байсан, Оюутолгой зэсийн уурхайн  хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн, мөнгө, зээлийн нөхцөл байдал уян хатан болсонтой холбоотойгоор ДНБ-д бодит өсөлт боллоо" хэмээн хэлэв. 

Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд хэвлэлийн мэдээ гаргадаг бөгөөд энэ удаа дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:

  • Монгол Улс эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргалаа. Эрх баригчид эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг зохистой ашиглаж, засгийн газрын тодорхой өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүллээ.
  • Хэдий тийм ч эдийн засгийн буфер буюу хамгаалалт нь томоохон шокыг даван туулахад хүрэлцэхээргүй байна. Эдийн засаг гадаад орчны болон уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг хэвээр байна. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна.
  • Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой.

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу.

Англи хэл дээр: Энд дарна уу

Монгол хэл дээр: Энд дарна уу

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР ҮНДСЭН ХУУЛИЙГ АШИГЛАЖ ӨӨРТӨӨН МӨНХИЙН ХААН БАЙХ АЙМШАГГҮЙ ХУЛГАЙ ХИЙХ ЭРХ ОЛОЖ АВАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА
2019/07/07 103.10.23.101