8o
Улаанбаатар хот
mobile menu

94 хүний амь нас эрүүл мэндийг хамгаалжээ

2019-07-01 10:31:41

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу 2019 оны эхний хагас жилд нийт 94 хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулж 94 хүний амь нас эрүүл мэндийг хамгаалсан байна.  

Тодруулбал Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2016 оны эхний хагас жилд 33 хамгаалалтын арга хэмжээ явуулж 42 иргэнийг, 2017 оны эхний хагас жилд 21 хамгаалалтын арга хэмжээ явуулж 36 иргэнийг 2018 оны эхний хагас жилд 51 хамгаалалтын арга хэмжээ явуулж 65 иргэний амь нас эрүүл мэндийг хамгаалжээ.  

Энэ оны эхний хагас жилд явуулсан хамгаалатын арга хэмжээнээс дурдвал Урьдчилан сануулах арга хэмжээ 73, Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ 4, Биечилсэн хамгаалалтын арга хэмжээ 8, Тусгай техник хэрэгслээр хангах арга хэмжээ 4, Аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээ 5-г хэрэгжүүлж ажилласан бөгөөд хамгаалуулагч иргэдийг дотор нь ангилвал прокурор 2, гэрч 7, хохирогч 81, хамаарал бүхий этгээд 4 байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл