8o
Улаанбаатар хот
mobile menu

Дахин болон Нөхөн сонгуулиудад МАН ялалт байгуулжээ

2019-07-03 09:22:32

Өнгөрөгч ням гаригт буюу зургадугаар сарын 30-ны өдөр орон нутагт дахин болон нөхөн сонгуулиуд явагдаж дүнгээ гаргасан байна. Дөрвөн аймагт явагдсан дахин болон нөхөн сонгуулиудад эрх баригч МАН ялалт байгуулжээ.

Тодруулбал эрх баригчид Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21-р тойрогт /Аймгийн ИТХ /, Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын /Сумын ИТХ / сонгуульд, Баянхонгор аймгийн Хүрээмарал /Сумын ИТХ / сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус тус үнэмлэхүй ялалт байгуулсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлж буй ажлын дүн гэж харж болох энэхүү сонгуульд иргэд олон нийт МАН-д итгэл үзүүлж ялалтыг өгчээ. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 2018 онд орон нутагт 9 тойрогт дахин болон нөхөн сонгуулиуд явагдаж 7 тойрогт нь МАН ялалт байгуулж байсан юм.Энэхүү амжилтаа бататган өнгөрөгч ням гаригт болсон дахин болон нөхөн сонгуулиудад МАН ялалт байгуулсан байна. Намуудын чансааг шалгах шалгуур гэж үзэж болох энэхүү сонгууль нь ирэх 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлж байж мэдэх юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Ард түмний олнох нь Нам дагсан мөнгө ажил горьдсон тэнэг бөхс долоогч нар болсон нь энэ дээ Хэзээ ухаарах вэ
2019/07/07 103.10.23.101
Ко
Ал хошногоны өмхий нүх шиг болсон Ардын Намын мафийн дээрэмчдийг сонгоно гэдэг бол энд бульхай орсон нь илт байна.
2019/07/04 202.126.88.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment