8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн албан хаагч бусдын амь насыг аврах гэж байгаад зуурдаар таалал төгсчээ

2019-07-03 09:43:06

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай нь 2019.07.02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын амь насыг аврах гэж байгаад зуурдаар таалал төгсчээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн "А"-гаас "...миний эхнэр "Ж" нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна..." гэх дуудлага өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн "Ж" голын ус руу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж "Ж"-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.

Мөрдөс нэгт нөхдийнхөө ариун жагсаалд нэр тань мөнх байж, тангарагийн хуудсанд үзэглэсэн гарын үсэг тань тодоос тод байх болно. 

Ум сайн амгалан байх болтгуай. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yah gej araas ni orsiin be gaitai hasagaas bolj hairan zaluu
2019/07/04 66.181.161.73
zochin
УМ МА НИ БАД МИ ХУМ ЭРГЭЖ ТӨРӨХ БОЛТУГАЙ
2019/07/03 66.181.161.20
irgen
Um mani badmihum
2019/07/03 66.181.187.222
saihan zaluu min amgalan noirsdoo
um maanii badmii hum
2019/07/03 103.14.38.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment