8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргажээ

2019-07-03 12:50:00

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. 
Эгүүлэн татах шалтгааны талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас, "Хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосон" хэмээн мэдээлжээ.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лхамжав
Үе үеийн төр засгийн хулгайч нарын ивээлд багтаж,болдоггүй бүхнийг хийж өгөөдрийг хүря байгаа жинхэнэ ХОГИЙН ХУЛГАЙЧ ДАА. Хурцийн баруун гар. Бараг чиглүүлэгч нь байх шүү
2019/07/22 202.131.239.190
хэрүүлч өвгөн
Ц. Хурцыг дахин шүүхэд дуудах ёстой. Дахин шүү.
2019/07/15 66.181.161.9
Зоригоо
Б.Хурцыг буулгасан болохоор хөөрхий С.Эрдэнэ хамгаалалтгүй болж дээ
2019/07/03 103.212.119.108