8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол махаар дэлхийг дайлъя” бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг боллоо

2015-11-22 14:10:00

70 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч “Мах импекс” компани “Монгол махаар дэлхийг дайлъя” бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгт ХХАА-н сайд Р.Бурмаа, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбооны төлөөлөгчид оролцсон юм. Мөн БНХАУ-аас ӨМӨЗО-ны махны холбооны дарга Түмэн, “Хая Менг” группийн захирал, зочид төлөөлөгчид уригдан оролцсон байна.

Өнгөрсөн 10 дугаар сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан экспо”-гийн үеэр Монголын махны холбоо болон ӨМӨЗО-ны Махны холбоо 6 тэрбум юаний мах, махан бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулсан аж. Тэгвэл “Монгол махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийн үеэр “Мах импекс” компани дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулж, экспортод хэрхэн гаргах талаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна.

Өдөрлөгийн үеэр “Мах импекс” компани нийт найман төрлийн чанамал хиам, 10 төрлийн утлагат хиам, 11 төрлийн зайдас, есөн төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, найман төрлийн утлагат махан бүтээгдэхүүн, гурван төрлийн дотор махан бүтээгдэхүүн, 12 төрлийн ангилсан махан бүтээгдэхүүнийг танилцуулсан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
uvchtei maliin mahiig hen avah yum ehleed galzuu boomtuvchnuu emchilchih
2016/04/18 103.17.108.42
зочин
өвөрмонгол хятадуудыг дайлья гэвэл арай үнэнд ойртох юм биш үү
2016/01/22 103.17.108.42
ичмээр хошгироо хийх юм
за боль доо монгол махаар эхлээд ард түмэн ээ дайлья дараа нь дэлхий мэлхийгээ дайлахгүй юу даа
2016/01/22 103.17.108.42