8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМД-ын сангаас зарим эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийнэ

2019-07-04 09:26:55

НМХГ-т

09:00 цагт  НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

НЗДТГ-ын А танхимд

09:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам” батлах тухай; Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай; 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай зэрэг 12 асуудал хэлэлцэнэ.

ШУТИС-ын Номын санд /604 тоот/

09:00 цагт  Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662 дугаар төслийн II эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 

09:00 цагт Улаанбаатар хотод ажиллаж буй автомашин угаалгын газруудын удирдлагуудад ус хэмнэх, дахин ашиглах болон саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинар болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Баяр наадмын хурдан морины салбар комиссоос хурдан морь уралдааны зохион байгуулалт болон зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

“Шангри Ла” зочид буудалд 

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн VI конгрессын үр дүнг танилцуулна.

ЭМЯ-ны “А” танхимд

11:00 цагт  Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийнэ.

МҮЭ-ийн холбоонд

12:00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд 

17:00 цагт “Уулсын өнгө” үзэсгэлэнгий нээлт болно.

"МN" мэдээллийн төвд

11:00 цагт ТББ-ууд Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилго бүхий "Эко соёлын аян"-ы талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Монголын залуучуудын холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс тус холбооны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл