8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгов

2019-07-04 09:38:46

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.

Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа гэв.

Олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Тиймээс төрийг хохиролгүй болгох тал дээр шударга ажиллахыг хууль, хяналтынханд уриалах, хууль бусаар төрөөс их хэмжээний бонд, зээл авчихаад өдийг хүртэл эргэн төлөхгүй байгаа нэр бүхий хүмүүст анхааруулахын тулд “Жаст” группын эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгож байна хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд онцлов.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.

 

 

  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хоосон хоосон хоосон
МАНАН хүчтэй байхад таа муусаан яаах юм Хоёр чих байна өөр юм даанч алга даа Шоронд чинь очож жаргий л даа
2019/07/07 103.10.23.101
ЭНЭ луйварчдыг шийтгэе
ЭНЭ нөхөр ганцаараа луйвар хийгээгүй. С. БАЯР, Ганзориг, сугар нартай хамтарсан. ТӨРийг минь луйвардсан ЛУЙВАРЧИНТАЙ хатуухан арга хэмжээ авах ёстой. МОНГОлын хөгжлийг хазаарласан луйварчидад хэлэл
2019/07/05 122.201.24.121
zochin
Энэ зөвхөн эхлэл Чингис Самурай - гээд зарцуулалт бүгд хулгайн замаар орсон шалгах хэрэгтэй
2019/07/04 103.111.68.3
Зочин
Цадаж ханадаггүй луйварчин улс орныг хохиролгүй болго үоронд хий
2019/07/04 59.153.114.247
zochin
Shunalt er sejigiin luivarchin baina!!!
2019/07/04 223.104.15.120
Ко
Батхүү зээлээ юу юунд зарцуулсан талаарх мэдээллийг хэзээ ил болгох вэ?
2019/07/04 202.126.88.203