8o
Улаанбаатар хот
mobile menu

НАМЗХ-ны Удирдах Зөвлөл хуралджээ

2019-07-04 13:12:00

Өчигдөр МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөл хуралдаж энэ сарын 8-ны өдөр VI Их хурлаа хуралдуулах шийдвэр гаргасан байна. 

НАМЗХ нь дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчөө шинээр сонгох дүрэмтэй. Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн бүрэн эрхтэй бөгөөд Г.Тэмүүлэн 2015.6.22-ны өдөр  тус албан тушаалд томилогдсон байдаг. Уг  бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сарын сүүлээр дууссан учир энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагдах VI Их хурлаараа дараагийн Ерөнхийлөгчөө сонгох юм байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл