8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын залуучуудын холбооны шинэчлэх хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2019-07-04 15:20:00

Монголын залуучуудын холбооны  шинэчлэх хөдөлгөөнөөс өнөөдөр Монголын залуучуудын холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Залуучуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбаттай холбоотой нийгэмд цацагдаад байгаа хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгаа учир энэ асуудлыг шийдэх зорилготойгоор одоогоос 7 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг холбоодын салбар зөвлөлийн дарга нар нийлж шинэчлэх хөдөлгөөнийг байгуулжээ. Монголын залуучуудын холбоо нь 2015 онд тавдугаар их хурлаа зарлан хуралдаж, үндэсний залуучуудын төв байгууллага болохоо батлан харуулж бүтцээ тодорхойлж, олон залуучуудыг нэгтэн нийлүүлэх шинэ түвшинд гарснаа зарлаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. МЗХ-ны үндсэн дүрмээр ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагууд дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан ч өнөөдрийг хүртэл аймаг орон нутаг, орон нутгийн салбар хороодтой хамтран ажиллаагүй, олон мянган залуучуудын шаардлага санал хүсэлтийг хүлээн авдаггүй намжсан шашинжсан наймаалцсан үндсэн дүрмээс хазайсан олон үйлдлүүдийг МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат гаргаж байгаа нь олон залуучуудын итгэл сэтгэлийг хөсөрдүүлж байна гэж тэд үзлээ. Мөн аймаг орон нутгийн салбар хороодын дарга нарыг ажлаа өг гэж шахан шаардаж бүтэц бүрэлдэхүүнийг оюутан томилох зэргээр бүрдүүлж, хувийн компанийн ажилтнуудтай харьцаж байгаа мэт зан үйлдлүүд нь залуучуудын дургүйцлийг төрүүлж байна гэсэн юм. Түүнчлэн залуусыг Алтан дээд үнэний аялгуу, Алтан дээд гэрэгэ үндэс угсаа шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад ихээр татан оролцуулж яс омгоо ол, үндэс угсаагаа тодорхойл тэгэхгүй бол хамтарч ажиллахгүй зэргээр шахаж шаардан тушаал шийдвэрийг гарган ажлаас нь халж сольдог зэрэг олон хууль бус хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг тэд хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл