25o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадамд аймгийн арслан Ж.Батдорж түрүүлэв

2019-07-07 12:04:19

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам, цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг 2019 оны 07 дугаар сарын 06. Билгийн тооллын шинийн 4-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын газарт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү бэсрэг наадамд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч, алба хаагч нар оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал үг хэлж, нийт тамирчин алба хаагчдад амжилт хүсч Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг нээн, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын алба хаагчид ая, дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

 

 

 

 

Уг бэсрэг наадамд үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаж, 11 харваач нум сум харван, 30 хурдан даага уралдуулж хотол олныг баясгасан юм.

Ийнхүү наадмын шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Алтангэрэл, Аймгийн хурц арслан Ж.Батдорж,  Улсын харцага Н.Золбоо, Аймгийн харцага Ш.Чинтулга нар шалгарч, бөхийн түрүүг Аймгийн хурц арслан, Дотоод хэргийн Их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтыг дэг журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батдорж авч, Улсын харцага, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Золбоо үзүүрлсэн юм.

Сур харвааны тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн цагдаагийн дэд хурандаа М.Чинбат, дэд байрт Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхсоёл, гутгаар байрт Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал нар тус тус шалгарсан юм.

Хурдан дааганы төрөлд:

Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, н.Бат-Эрдэнийн хар даага,
Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Нацагдоржийн хүрэн даага,
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо уяач, н.Эрдэнэбатын хүрэн даага,
Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Б.Баасанбатын буурал даага,
Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Ариунболдын хонгор даага айрагдсан юм.

Энэ жилийн “Баян ходоод” Сонгинохайрхан дүүргийн Жаргалантын харъяат н.Гантөмөрийн хүрэн даага байлаа.

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн хотол олноорой сайхан наадаарай.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 313