8o
Улаанбаатар хот
mobile menu

"Гүйе, түүе" аянд зэвсэгт хүчний баг бүрэлдэхүүн нэгдэв

2019-07-08 12:00:00

“Бид хог хаядаггүй иргэд” уриатай “Гүйе, түүе” аяныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Тус аян нь байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Энэхүү аянд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллага төдийгүй хөдөө орон нутгийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн нэгдэж, Зэвсэгт хүчний 33 анги, байгууллагын 4000 гаруй офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилчин албан хаагчид, 30 гаруй нэгж техник оролцон анги, байгууллагуудын байнгын байрлалаас гаднах нийтийн эзэмшлийн газар, гудамж талбай, байгаль орчинд тархсан 228,6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлэв.

 

 

Ийнхүү зэвсэгт хүчний анги, байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад оролцох, цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ эх дэлхий, байгаль орчноо хамгаалах зөв дадал төлөвшүүлэх, эко системийн тогтвортой байдлыг бий болгох, эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор оролцсон юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл