Улаанбаатар смарт карт компани, нийтийн тээврийн автобусуудын орлогын алдагдлыг бууруулах, бэлэн мөнгөтэй холбоотой зөрчлийг арилгах үүднээс “Иргэдийн хяналтыг урамшуулах аян” зарлажээ. Аяны хүрээнд, нийтийн тээврийн зөрчлийг илрүүлж баримтжуулсан иргэнийг урамшуулах журам баталсан байна.
Энэхүү аян 3-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд жолооч болон шалгагчийн хууль бус үйлдлийг зураг, видео бичлэг зэргээр баримтжуулах хэрэгтэй. Дээрх баримтыг иргэн өөрийн биеэр Улаанбаатар смарт карт компанид авч ирэх ба урамшууллыг тухайн иргэний “Ю-Мони” картыг 30-50 мянган төгрөгөөр цэнэглэж урамшуулахаар болжээ.