8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуушуур авахад анхаарах зургаан зүйл

2019-07-11 08:07:00

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс баяр наадмын гол зоог болох хуушуур идэхэд анхаарах зүйлсийг зөвлөжээ. 

  • Хуушуур борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авахаа шийдэх
     
  • Аль болох шинэ тосонд шарсан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, боодолд хийлгэх
     
  • Шинэ тосонд шарсан хуушуурын өнгө цайвар шаргал, хуучин тосонд шарсан бол илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон.
     
  • Ялангуяа хуучин тосонд шарсан хуушуур идвэл ходоод, гэдэс хямрах эрсдэлтэйг анхаарна уу.
     
  • Худалдан авсан хуушуур болон түргэн муудах хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул авсан даруйдаа хэрэглээрэй.
     
  • Хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврийг сахиарай.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл