Нийслэлийн онцгой байдлын газарт Туул голын усанд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 13.43 цагт иржээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14.25 цагт очиж, цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уг цогцос нь зургаадугаар сарын 26-ны өдөр “Эрх саран” сувиллаас гараад сураггүй алга болсон Увс аймгийн иргэн 68 настай, эрэгтэй Б-ийн цогцос болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.