8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурц нарын 9 хүнийг шүүх хурал хаалттай болж байна

2019-07-08 18:43:01

С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Б.Хурц нарын 9 хүнийг буруутган шалгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг нь өнөөдөр Төв аймгийн шүүхэд хаалттай болж байна.  ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын нэр холбогдоод байгаа билээ. 

Тэднийг эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал Б.Хурц нарыг буруутгаад буй зүйл ангид...

133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлл хугацаагаар баривчлах,эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах учиртай. Гэвч хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар Б.Хурц нарын өмгөөлөгчид ажиллаж байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Уг хэргийг Монголын шүүх, хуулийн байгууллагууд үнэн зөв шийдвэрлэж чадах уу тэд улс төр бизнесийн бүлэглэлд үйлчлэх үү гэхчлэн олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж байгаа билээ. 

Ямартай ч Б.Хурц нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг төв аймгийн шүүхэд хаалттай болж байгаа бөгөөд С.Зориг агсаны гэргий Б.Булган хохирогчоор оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nastan
nvgelf hyrfsaa chamaig alfan delhii daaj yavaad bayarlaa
2019/07/12 66.181.161.23
Tunel
Taliigaach d.enhbatiig tamalj alsan chi hezeech oodlohgui ter hunii suns zhinii huuhdiin hajuud baih bolmo ene bol ur hiiheddee hiisen chinii nugel bolno duu min
2019/07/12 66.181.161.23
Byrhant
Hurchiig Damringiin Enhbattai holbogdyylan shalgaachee. Chi alyyrchin shvv.
2019/07/12 66.181.161.23
БЦ
Хулгайч нарын үүр болсон төр төрийн албад эрх мэдэлтэй мөнгөтэй хулгайч нарт үүлчлэх нь тодорхойМонгол төр Ардчилын 20 гаруу жилд Нам нэрээр нам нэгдэж сэм хуйвалдсан хулгайч нарын төр болсон
2019/07/12 103.10.23.101
Tunel
Hutcaa iimerhuu yumand genaral hun orolcdogyi czi tagnuuliin generaliin ner hundiig gutaalaa
2019/07/11 66.181.161.85
Tunel
rcaa czi meregjiliin bus baij yaj yavaad tagnuuliin darga bolob vi yum gararlana
2019/07/11 66.181.161.85
итгэхгүй
АВЛИГА бүү АВ хэмээн ЦАЛИНГ нь асар өндрөөр тогтоож өгөөд байхад АВЛИГА аваад байгаа шүүгч нар ажиллаж байхад ИЙМ хэрэг ШУДАРГААР шийдэгдэхгүй. ЖҮЖИГ болоод өнгөрнө.
2019/07/10 122.201.24.121
Зочин
Эрүүдэн шүүсэн улсуудыг ард олноос царай зүсийг нуугаад хэрэггүй
2019/07/09 202.9.42.105
сэлэмээ
хаалттай гэж нээлттэй хий хүнийг эрүүдэн шүүж тамалсан новш өөрт адилхан мэдрүүл шоронд хатаа
2019/07/09 66.181.161.98