8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банкны иж бүрэн явуулын банк Хүй долоо худагт ажиллана

2019-07-10 10:42:15

Төрийн банк нь Монгол Улсын бүх хот сууринд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,8 сая харилцагчиддаа банк, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж ажилладаг.

Энэ жилийн хувьд Төрийн банкны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд 10 жилийн ойн хүрээнд харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Жишээлбэл, Иргэд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан төлбөрийн картаар үйлчилж байна. Мөн Автомашины татвар, торгуулиа Төрийн банкны Гялсбанк үйлчилгээгээр төлдөг болсон.
Түүнчлэн, Харилцагчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний баяр наадмын өдрүүдээр Төрийн банкны иж бүрэн явуулын банк Хүй долоо худагт ажиллаж дараах үйлчилгээг иргэд харилцагчиддаа үзүүлнэ.
 Харилцагчиддаа бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ;
 Харилцах, хадгаламжийн данс нээх;
 Кредит, дебит карт захиалга авах;
 Цахим банкны үйлчилгээ болох Гялсбанк, Биллингийн үйлчилгээ холбох;
 Бүх төрлийн даатгалын үйлчилгээнд бүртгэх;
 Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоо зөвлөгөө, мэдээлэл өгөх;

 


Мөн Төрийн банкны Улаанбаатарын салбар нэгжүүд дараах хуваарийн дагуу ажиллана. Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа нийт Монголчууддаа, Төрийн харилцагчиддаа Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

 

ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
төрийн банк ч хэцүү дээ үйлчилгээ гэж 0%
2019/07/15 202.126.89.77
DR. PRADHAN
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000.00USD
2019/07/11 197.210.52.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment