8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын түрүү бөхөд “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэнэ

2019-07-11 09:00:00

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсон гэдгээ өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн хурлыг “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “Моннис моторс” компанийн гүйцэтгэх захирал Р.Манлайбаяр, “Моннис моторс” ХХК-ны дэд захирал н.Учрал нар хийв.

“Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр “Японы “Ниссан моторс” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “Моннис моторс” ХХК хамтарч ярилцаад энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд ниссан партол автомашин бэлэглэх болсныг зарлаж байна. “Моннис моторс” компани 1998 онд байгуулагдсан. 21 жил монголын зах зээлд автомашин нийлүүлж ирсэн. Бидний энэ шийдвэр манай компанийн зүгээс үндэсний бөхийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж бодож байна” хэмээлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Моннис моторс” ХХК-ны хамт олонд Нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд, Бизнес эрхлэгч та бүхний зүгээс Монгол наадмын чимэг болсон хүчит бөхчүүдэд үзүүлж байгаа том хүндэтгэл гэж ойлгож байна гэдгийг онцлон тэмдэглэж хэлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БЦ
ХҮЧ ҮЗЭН БАРИЛДАЖ БАЯР НААДАМЫН УЧИР УТГА БОЛСОН БӨХ МОРЬ ХОЁРОО ДЭЭДЛЭХ НЬ МОНГОЛ ЁС БӨХ МОРЬ ХОЁРГҮЙ БОЛ ЯМАР НААДАМ БАЙХ ЮМ
2019/07/12 103.10.23.101
Ц.Сэнгээ
Сайхныг хүсье Баяраа. Цацсан шагай шиг хэдэн тийшээ талцаж хуваагддаг, хамаг муу хэрэг бүхэнтэй холбогдож байдаг Бөхчүүдийн шуналыг дэврээснээс хөөрхий ядарсан хүмүүст өгсөн нь илүү болов уу
2019/07/12 66.181.161.117
муу хүн
Солиорол
2019/07/12 122.201.31.30
Bat
Naad munguu yyl n ter amingerel ohind handiwlsan bol mongoliin ard tvmen mash ih bayarlah bailaa gvzeenyyded ugnu geheer l oi gytaw pyaldaga yumaa tanai kompany
2019/07/11 150.129.140.145
зочин
боль боль битгий долдгоно өөр ядарсан иргэдрүүгээ чиглүүл наад бузаро мөнгөө
2019/07/11 203.91.117.8