8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ

2019-07-15 14:10:37

Томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин зах, худалдааны төвүүд маргаашнаас хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

“Нарантуул” худалдааны төв: Энэ сарын 11–16-ныг дуустал амраад, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: Энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. Энэ сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: Энэ сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: Энэ сарын 11-15-ныг дуустал амарч, 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: Энэ сарын 11-15–ныг дуустал амарч, 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл