8o
Улаанбаатар хот
mobile menu

Үргэлжилсэн бороо орно

2019-07-15 14:18:58

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

                                                  2019 оны 07 дугаар сарын 14-ний 20 цагаас 07 дугаар сарын 15-ны 20 цаг

                                      хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтэйн уулархаг нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

                                                2019 оны 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ныг хүртэлх

                            цаг агаарын урьдчилсан төлөв:  

 

 

 

16-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дархан
Дархан Уул аймагт л бороо хур орохгүй, ёстой л тэнгэр цаашаа харчихсан гэлтэй... Хонгороос цаана бараг Улаанбаатар хүртэл нүүгэлтсэн бараан үүл, бороо хур хишгээ хайрлаж байхад л Дарханд Түй...
2019/07/16 192.82.66.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment