8o
Улаанбаатар хот
mobile menu

10,12 настай хүүхдүүд айлын цоож эвдэн орж, хулгай хийжээ

2019-07-18 09:30:00

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

 /2019.07.16/ 13:00-16:00 цагийн хооронд СХД-ийн нэгдүгээр хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэргийн мөрөөр хөөхөд насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна.

Тодруулбал, 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаад хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Цагдаагийн ажилтны нэр барин торгоно гэж айлгаад мөнгө авжээ

Мөн өчигдөр Урлан бүтээх төвийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40,000 төгрөг 2 хайрцаг тамхийг авсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
СБаяр Баярцогт Бадамжунай Элбэгдорож МЭнхболд зэрэг их том хулгайч нар ба бусад төрд үүрэлсэн хулгайч луйварчин төрийн албаар дүүрсэн хахуулч хулгайч бөхс долоогч нарыг хүүхэдүүд дуурайж байна
2019/07/23 103.10.23.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment