8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерт автсан хүүхдүүд “Найрамдал” зусланд амрахаар ирэв

2019-07-18 11:00:00

ОХУ-ын Эрхүү мужид энэ сарын эхээр аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, 10 мянган байшин усанд автаж, 25 хүн амиа алдсан билээ. Хохирлын нийт хэмжээг 29 тэрбум рубль гэж тогтоожээ. Орон гэрээ алдсан иргэд хоргодох газар хоног төөрүүлж байгаа.

Хөрш оронд болсон энэхүү байгалийн гамшигт нэрвэгдэгчдэд зориулан, хандивын аян зохион байгуулсан. Ерөнхийлөгч Х.Баттулга үерийн хохирлыг арилгаж, сэргээн босголт хийж дуустал Эрхүү мужийн хүүхэд багачуудыг нутагтаа хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. Энэ ёсоор тус мужийн Нижнеудинск дүүрэг, Тулун хотын 42 хүүхэд Олон улсын “Найрамдал” зусланд амрахаар ирлээ. Мөн 150 хүүхдийг Оросын “Орлёнок” хүүхдийн зуслан хүлээн авсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл