8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийжээ

2019-07-18 12:30:00

 

Монгол Улсын  Засгийн газрын тогтоолын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ЭМДЕГ, НЭМГ хамтран “Тэмбүүг устгая” аяныг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд доорх ажлыг хэрэгжүүлээд байна.

Булган, Баянхонгор аймгуудад заг хүйтэн өвчний өсгөвөр шинжилгээ мөн трихомониаз оношлох аргуудыг практикт шинээр нэвтрүүлэв.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлүүлжээ.

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 553 хүнд үзлэг шинжилгээ хийн 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв.

“ХДХВ- халдвар илрүүлэх шинжилгээг duol хурдавчилсан тестээр хийх арга, аргачлал” сэдвээр онлайн сургалтыг 15 аймгийн 96 эмч мэргэжилтэнд хийжээ.

Та  www.facebook.com нийгмийн сүлжээн дэх “Улаан тууз” хуудсаар зөвлөгөө мэдээлэл аваарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN.LT.COL
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 70,000.00DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019/07/19 197.210.62.34
DR. PRADHAN
Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019/07/18 197.210.52.99